Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар хамтарсан ерөнхий боловсролын сургууль барина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийх үеэр Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж, хүлээлгэн өгөх талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров мэдэгдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбайтай хийсэн уулзалтын үеэр хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлтийг Киргизийн талаас илэрхийлжээ.



Хүсэлтийн дагуу “Бүгд Найрамдах Киргиз Улсын хөрөнгөөр Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн барилга барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг өгч байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилж байна. Мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин