ХСҮТ-ийн захиралаар МУ-ын хүний гавъяат эмч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилжээ

ХСҮТ-ийн шинэ захиралаар МУ-ын хүний гавъяат эмч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилжээ.
Ажлаа аваад хоёр сар болж байсан Анагаах ухааны доктор, ахлах зэргийн хавдар судлаач эмч М.Адилсайханыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тушаалаар ийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Ц.Батболд нь 2016 оноос хойш “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захиралаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажиллаж байжээ.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхантай УИХ-ын чуулганы танхимд хэд хэдэн удаа санал зөрөлдөөд авсан Ж.Чинбүрэн сайд ажлаа авмагцаа өөрийн томилгоонуудаа хийж эхлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД