Засгийн газар дотоодын хөрөнгө оруулагчдаас 9 тэрбум төгрөгийн зээл авна

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой таван жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг маргааш 10:00 цагт зохион байгуулна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50 мянган ширхэг,

  • 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай,
  • 4.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой Засгийн газрын дотоодын үнэт цаасыг тус тус олон нийтэд санал болгоно.

Нийт 9.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин