45 дугаар сургуулийн урд барьсан түр байгууламжийг буулгалаа

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай  45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулах үүргийг энэ сарын 18-нд өгсөн. Тэгвэл өнөөдөр зөвшөөрөлгүй барьсан түр байгууламжийг буулгаж дууссан байна.

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь 2024 оны есдүгээр сард зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж хэрэгжүүлэх төслөө Сүхбаатар дүүргийн Засаг даргад танилцуулсан.

Уг төслийн дагуу долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зуны түр зөвшөөрөл олгожээ.

Гэвч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдэд зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай бүхээг байрлуулсан зөрчил гаргасан байна.

Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байсан тул түр байгууламжийг өнөөдөр буулгаж дуусав. Үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн сандлыг буцаан угсарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин