Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.07.23/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна.


Үүнд:

1. “Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдолоор нь эрэмбэлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

2. Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг хангах талаар

3. Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар

4. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар

5. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдлын талаар

6. Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, Тавантолгойн уурхайн олборлолт, тээвэрлэлт болон хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар

7. Бусад

СЭТГЭГДЭЛ БИЧИХ