Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарын хар тамхины шинжилгээний хариу эерэг гарчээ

Энэ сарын 19-ны шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Канте" шөнийн цэнгээний газрын гадна “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авсан" гэсэн юм.
Өчигдөр тэднийг шүүхээс суллах шийдвэр гаргасан бөгөөд прокурор эсэргүүцэл бичсэн тул дахин хуралдах нөхцөл үүсээд буй.
Хэрэгт холбогдон баривчлагдсан Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нараас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглсэн эсэх шинжилгээ авахад эерэг гарсан байна. Мөн тухайн үед зодоонд хамт оролцсон н.Алтан-Очир гэх залууг хамт саатуулан баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Зодоонд хамтран оролцсон гэх Баатарсайханы Амарсайхан хил давж гарсан бөгөөд 27-нд Монголд ирэх үед нь баривчлан шалгаж магадгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ