Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлана

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан боно 

 

10:30 цагт: Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлнэ. Холбогдох утас: 99127029, 99901600

13:00 цагт: НӨАТ-ийн сугалааны тохирол болно. 

 

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сарлагийн баяр зохион байгуулна.

-Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ