Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал И-Монголиа системээр дамжуулан хүлээн авах аж.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278290 хүүхдийг хамруулах юм байна. Үүний 135582 хүүхэд нь нийслэлд хамрагдах юм.
Нийслэлийн хэмжээнд 2 настай 30304, 3 настай 31843, 4 настай 35698, 5 настай 37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа, өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх юм. Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ