Төв, Хөвсгөл, Говьсүмбэр, Ховдын наадамд барилдсан зургаан бөхөөс допинг илэрчээ

18 аймаг, гурван дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарч, зургаан бөхөөс хориотой бодис илэрчээ. 

Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллагын газрын дарга С.Зүчи:
- Өнөөдрийн байдлаар 18 аймаг, гурван дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс зургаагаас нь хориглосон бодис илрээд байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба болон Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Төв аймгийн арслан Э.Чойням, аймгийн заан Э.Гантөмөр нараас тус тус допинг илрээд байгаа юм.  Цаана нь зургаагийнх нь хариу удахгүй ирнэ гэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сорьцын хариутай санал нэгдэхгүй гээд Б сорьц өгсөн тохиолдол гараагүй байна. Нэг үгээр бөхчүүд шинжилгээний хариутай санал нэгдэж байгаа гэсэн үг юм.
 
Харин улсын баяр наадамд зодоглосон 32 бөх, сур харвааны 16 харваачаас авсан шинжилгээний хариуг олон нийтэд зарлах ёстой ч Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар болох Бөхийн салбар хорооноос одоог хүртэл зарлаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ