Өчигдөр орой Улаанбаатар хотод 2.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долоодугаар сарын 22-ний 23:35:27 цагт 2.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөр согоот, Ар согоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдлээ.  Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүссэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ