ЦЕГ: Лайваар мөнгө залилдаг шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгджээ

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж буйгаар цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хэлбэрээр сугалаа зарлаж, иргэдийг төөрөгдүүлэн, мөнгө залилан авах тохиолдол олноор бүртгэгдэх болсон байна.
Залилагчид “Азтан болоорой”, “Сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх мэт уриа үгс ашиглан мэргэжлийн төвшинд харагдуулахуйц орчныг бүрдүүлж, шууд дамжуулалт хийдэг байна. Иргэдийг итгүүлэхийн тулд сугалаа болгонд үнэ, тоо ширхэг тогтоож, азтан болсон хүнд “Та хожлоо, баяр хүргэе. Одоо 2 хувийн шимтгэл төлөөд мөнгөө аваарай” гэх мэтээр мөнгө шилжүүлэхийг шаарддаг.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан:
- Ийм төрлийн лайв үзэхгүй байх
- Сугалаанд оролцохгүй байх
- Тохиолдол бүрд “report” хийх
- Ойр дотнынхноо сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ