Филиппиний мөргөлдөөн намжихгүй байна

Филиппиний эргийн нутагт тэнгисийн цэргийн хамгаалалтын албаныхан босогчидтой мөргөлдөж одоогийн байдлаар нэг цагдаа нас барж 20 орчим хүн бууны шарх авсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Мөргөлдөөний дараа босогчид эргийн бүсэд 10-15 хүнийг барьцаалаад байгаа. Тэнгисийн цэргийн хамгаалалтын албаныхантай мөргөлдсөн босогчдыг исламын хэт даврагсад байж магадгүй хэмээн таамаглаж байгаа. Мөргөлдөөний голомт болсон Замбоанга хотын дэргэдэх Рио Хондод хамгаалалтын албаны цэрэг цагдаа нар тархан хамгаалалтанд гарсан байна. Мөргөлдөөн мягмар гаригаас эхэлсэн бөгөөд намжаах арга хэмжээ авч байгаа ч төдийлөн намжихгүй байна хэмээн албаныхан ярьж байна.

Моро үндэсний чөлөөлөх фронт 1996 он Засгийн газартай энхийн хэлэлцээр хийсэн боловч эрх баригчдыг алслагдсан бүсийг хөгжүүлэх амлалтаа биелүүлээгүй гэж буруутган зэвсэглэх болсон. Миндано бол Филиппиний хоёр дахь том арал бөгөөд Исламын шашинтнууд түлхүү оршин суудаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ