Улаанбаатарт бороо орохгүй, 25 градус дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ