"The MongolZ" баг "IEM Cologne 2025" тэмцээний плэй-оффын шатанд үлдлээ

Германы Кёльн хотод болж буй дэлхийн хэмжээний "IEM Cologne 2025" CS2 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг амжилтаа ахиулсаар байна. Тэд урилгаар шууд хоёрдугаар шатнаас оролцож буй багуудын нэг бөгөөд өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг "Falcons"-ыг 2-0 харьцаатай илт давуу ялснаар плей-оффын шатанд шалгарсан эхний баг боллоо.
Тэмцээн: IEM Cologne 2025 (CS2)
Байршил: Кёльн, Герман
Дараагийн тоглолт: Мягмар гарагийн орой Vitality эсвэл G2 багийн ялсантай
Шагналын сан: $1,000,000
Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагийн орой хийх ба тэр нь хэсгээсээ нэгээр гарах эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан байх бөгөөд "Vitality" болон "G2" багуудын ялсантай нь хүч үзэх юм.
Олон улсын дэвжээнд амжилттай өрсөлдөж буй манай багийн дараагийн өрсөлдөгч нь Vitality байх магадлал өндөр байна. Vitality нь дэлхийн шилдэг CS2 багуудын нэг бөгөөд хүчтэй өрсөлдөгч гэдгээрээ танигдсан. Хэрэв The MongolZ тэдэнтэй таарч ялалт байгуулж чадвал зөвхөн плей-оффт шалгарахаас гадна хэсгээсээ нэгээр гарах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ