Жүдогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид ажлаасаа татгалзаж эхэллээ

 Манай улсад “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус “Гранд слам”-ын дараа Жүдо бөхийн Үндэсний шигшээгийн эмэгтэй багийн дасгалжуулагч МУГТ М.Бундмаа ажлаа өгнө гэдгээ мэдэгдэв. Хэрэв түүнийг ажлаа өгвөл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар ажлаа өгнө гэдгээ хэллээ. Ч.Болдбаатар дасгалжуулагч “Өглөөний 07:00 цагаас оройны 19:00 хүртэл жүдо бөхийн заалнаас холдоогүй зургаан жил болжээ. Нэг ч өдөр ажил таслаж үзээгүй агуу их сэтгэлтэй найзтайгаа үргэлж хамт шүү.  Чи байхгүй бол би ч байхгүй. Хамтдаа ажлаа өгье. Чи бол миний мэдэх хамгийн мундаг дасгалжуулагчийн нэг шүү” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин