ЗГ: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог товтой. Өнөөдрийн /2025.07.30/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар:

  • Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслүүд
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон ДЦС3-ын сэргээн босголтын ажлын явцтай танилцах
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл
  • Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах  зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ