Баруун бүсийн наадамд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ

Увс аймгийн 100 жилийн ой баруун бүсийн соёолонгийн уралдаанд 130 соёолон бүртгүүлснээс 83 нь мордлоо.
Баяр наадмын соёолонгийн түрүү магнайд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул аймгийн алдарт уяач О.Баатарын хонгор соёолон хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Энэ жилийн улсын наадамд зургаад хурдалсан хонгор соёолонгийн уяа сойлгыг Монгол Улсын алдарт уяач У.Тамир тааруулжээ.
Соёолонгийн айргийн хоёрт Увс аймгийн Тэс сумын уугуул Д.Насанбаярын бор, гуравт Ховд аймгийн Зэрэг сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Чулуунбаатарын зээрд, дөрөвт Увс аймгийн Тариалан сумын уугуул Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Л.Алиагийн дөлгөөн хар, тавд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул сумын алдарт уяач Ц.Хишигбаярын зэгэл хонгор хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Увс аймгийн 100 жилийн ой баруун бүсийн хурдан морины уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ