Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68432 хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэж буй. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарч буй.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд наймдугаар сарын 4-ний өдрийн 09.00 цагаас 5-ны өдрийн 17.30 цагийн хооронд 68,432 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ