Олон улсын хиймэл оюуны олимпиадаас Монгол Улсын хоёр сурагч хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д болсон Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 61 орны 284 сурагч хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Тэмцээний дүн гарахад Ч.Ирмүүн /Эрхэт Эрдэм сургууль, 12-р ангийн сурагч/, С.Хангэрэл /Оюунлаг сургууль,11-р ангийн сурагч/ нар хүрэл медалийн болзол хангалаа. Мөн сурагч Ү.Эрхэс /Хобби сургууль, 10-р ангийн сурагч/ тусгай байрт шалгарчээ.
Энэ удаагийн олимпиадад тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар оролцогчдын ур чадварыг сорьж байв. Түүнчлэн олимпиадад оролцогчид БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхлоо.
Олимпиадын үеэр олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ