Улаанбаатарт 19 хэм дулаан байна

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 13- нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн өвөр говиор +29…+34 градус, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. +19…+21 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +19…+21 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. +17…+19 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ