Ли Кэцян: Хятадын эдийн засаг шийдвэрлэх үе дээрээ явж байна

Хятадын эдийн засгийн байдал анхаарал хандуулах шаардлагатай буюу шийдвэрлэх үе дээрээ явж байна гэдгийг тус улсын ерөнхий сайд Ли Кэцян хэллээ.Энэ өдрүүдэд дэлхийн эдийн засгийн форум БНХАУ-ын Далиан хотноо зохиогдож байгаа.Энэ үеэр ноён Ли өөрийн орны эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Хятадын эдийн засаг энэ он гарсаар хэд хэдэн удаа мэдэгдэхүйц доод түвшинд хүрсэн. Эдгээр нь улирлын тайлан, судалгаагаар нотлогдож байсан билээ. Эдгээр эдийн засгийн удааширлаас гарахын тулд үйлдвэржилтээс гадна аж ахуйд тулгууралсан эдийн засгийг бүрэлдүүлэх хэрэгтэй байгаа юм.
Энэ жилийнбайдлаар тус улсын эдийн засаг 7.5 хувийн өсөлттэй гарсан бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн бага өсөлт болоод байна. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрэлдүүлж байгаа улсын хувьд тааруухан мэдээ болоод байгаа юм.
Ли Кэцян хэлэхдээ “Сүүлийнулирлуудын үзүүлэлтээр манай улсын эдийн засаг тааруухан үзүүлэлттэй гарч байгаа хэдий ч үндсэн эдийн засгийн суурь бааз нь өргөн цар хүрээтэй, хүчтэй эдийн засаг учир сэргэхдээ чхурдан байх болно” хэмээн ярив.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ