"The MongolZ" баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд байрт шалгарлаа

Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн Бүгд Найрамдах Мальта Улсад болж өндөрлөлөө. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээны финалын тоглолт өнгөрсөн шөнө болж   “The MongolZ” баг дэд байр эзэллээ

Шөвгийн наймд тэд Туркийн Aurora Gaming багтай “Bo3” (best of three) форматаар тоглож, 2:0 харьцаатай давуу ялалтаар хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ жил CS2-ийн ертөнцөд бараг дийлдэшгүйд тооцогдож байсан Францын Team Vitality-г хожиж, шөвгийн дөрвөөс финалын төлөө тоглосон юм.

Ингээд аваргын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө 22:00 цагаас “Bo5” (best of five) форматаар болж, “The MongolZ” финалд Team Spirit-т  багт 0:3 онооны харьцаагаар ялагдан дэд байрт шалгарлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ