“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болгов

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгах зорилгоор чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон, Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг өчигдөр эхлүүлж, бэлтгэл ажлыг хангасан байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгааг Тээврийн бодлогын газраас сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ