Тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа тул зохицуулалт хийх зорилгоор наймдугаар сарын 25-наас эхлэн дугаарын хязгаарлалт хийх болжээ. Харин есдүгээр сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийх юм байна. Дээрх шийдвэрийн талаар өнөөдөр /2025.08.19/ болсон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр нийслэлээс танилцуулжээ.

Есдүгээр сарын 15 хүртэл автомашины ТЭГШ, СОНДГОЙ дугаарлалтаар ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

Уг шийдвэр энэ сарын 25-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ

🚗ТЭГШ: Наймдугаар сарын 26, 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14

🚕СОНДГОЙ: Наймдугаар сарын 25, 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13

СЭТГЭГДЭЛ БИЧИХ