ОБЕГ: Өдрийн 14.00 цагаас хойш бороо улам ширүүснэ

Улаанбаатар хотын ихэнх хэсгээр өнөөдрийн /2025.08.20/ 09.10 цагийн байдлаар бороо орж байна. Үдээс хойш 14.00 цагаас хойш бороо улам ширүүсч, ахиу хэмжээний бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Цаг уурын байгууллагаас Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн байна. Иймд,
- Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг зөвлөж байна.
Өнөөдөр 08:00 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг, сумдын мэдээллийг хүргэе. Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
- Увс – Завхан, Тэс, Хяргас, Цагаанхайрхан
- Завхан – Баянтэс, Тэс, Завханмандал, Ургамал
- Хөвсгөл – Их-Уул, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Улаан-Уул, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган
- Булган – Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндєр
- Орхон – Баян-Өндөр, Жаргалант
- Дархан-Уул – Дархан, Орхон, Хонгор
- Архангай – Батцэнгэл, Булган, Жаргалант, Төвшрүүлэх, Хайрхан, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Өгийнуур
- Өвөрхангай – Арвайхээр, Бат-Өлзий, Баянгол, Богд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт
- Баянхонгор – Баянговь, Баянлиг, Баянхонгор, Галуут, Шаргалжуут, Эрдэнэцогт
- Өмнөговь – Баяндалай, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Булган, Даланзадгад
- Сэлэнгэ – Баруунбүрэн, Баянгол, Бугант, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Цагааннуур
- Төв – Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баян, Баян-Өнжүүл, Баянчандмань, Борнуур, Бүрэн, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт
- Нийслэл – Улаанбаатар хотоор бороо орж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ