Торгууль нэхсэн цахим залилангаас сэрэмжлүүлж байна

Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгаа талаар Замын хөдөлгөөн удирдлагын төвд/ЗХУТ/-д иргэд хандах болжээ. Гэвч энэхүү мэдээлэл нь тус төвөөс явуулсан албан ёсны мессеж биш аж.

Иймд ЗХУТ-өөс жолооч нарт хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Ирсэн мессеж доторх линк дээр дарахгүй байх,
  • Хувийн мэдээллээ бөглөхгүй байх,
  • Санхүүгийн гүйлгээ хийхгүй байх,
  • Сэжигтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 5 хэм дулаан
Уржигдар 08 цаг 24 мин