Монголын баг тамирчид олон улсын роботын тэмцээнээс 18 медаль авлаа

Монголын баг тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-19-нд болсон “Робот чаллэнж” (Robot Challenge) олон улсын роботын тэмцээнээс 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль авч, амжилттай оролцов.

Тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, Шинэ эрин, Монгол тэмүүлэл, Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, Орхон Эмпати, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургууль гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ийнхүү оролцож, нийт 18 медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөлөө.

Энэ удаагийн тэмцээнд 42 орны таван мянга гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг тамирчид 2018 оноос хойш 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Robot Rugby” төрөлд 4 дэх удаагаа түрүүлж, амжилтаа баталсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гурван байршилд зам хаажээ
Уржигдар 09 цаг 41 мин

Гурван байршилд зам хаажээ
Уржигдар 09 цаг 41 мин