Шүүх Ц.Санжаачойпэлийг хорих шаардлагагүй гэж шийдвэрлэв

Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх өнөөдөр /2025.08.21/ Ц.Санжаачойпэлд авсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч хүлээн аваагүй байна. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл цагдан хоригдохгүйгээр гадуур шалгагдах болж буй аж.

Түүнийг цагдан хорих таслан сэргийлэх хугацаа наймдугаар сарын 28-нд дуусах бөгөөд энэ өдрөөс эхлэн гадуур шалгагдах болж байгаа юм байна.

Эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Харин Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч гомдол гаргаснаар шүүхээс энэ сарын 8-нд түүнийг суллах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг прокурор эсэргүүцэж гомдол гаргасныг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх наймдугаар сарын 15-нд хэлэлцээд хүлээн авснаар буцаан цагдан хориод байсан юм.

Сануулахад, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг өнгөрсөн долдугаар сарын 19-нд “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа бусдыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Энэ хэрэгт холбогдоод байгаа “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хилээр гарсан тул орж ирэнгүүт нь цагдан хорих шийдвэр хүчинтэй гэж мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.177.96)
    Цэрэнпунцаг архиар монголчуудыгаа хордуулж алж байгаа. Ер нь архи, пиво, вино, айргийн бизнес эрхэлж байгаа хүмүүс чөтгөрөөс долоондор.
    2025 оны 08 сарын 26 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (102.89.75.113)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 08 сарын 24 | Хариулах