The MongolZ Esports World Cup 2025 тэмцээний аварга боллоо

"The Mongolz", Esports World Cup 2025 тэмцээний финалын тоглолтод Туркийн AURORA багийг гурван MAP дараалан ялж, уг тэмцээний цомын эзэн болон 500 мянган долларын шагнал хүртлээ. Финалын ширүүн тулаанд "The Mongolz" тактик, тоглолтын мэдрэмж, багийн зохион байгуулалтаараа илт давамгайлж, ялалтаа бататгасан юм. Финалын тоглолт эхний map-аас л ширүүн тоглолт гаран тун өрсөлдөөнтэй боллоо.

Тэмцээн дараах байдлаар өндөрлөв:

🥇 The Mongolz

🥈 AURORA (Турк)

🥉 Falcons

Vitality – хоёр дараалан ялагдал хүлээж, дөрөвдүгээр байрт бичигдэв

"The Mongolz"-ын энэхүү амжилт нь өдөр ирэх тусан өсөн нэмэгдэж байгаа бусад улсын хөгжөөн дэмжигчдийнхээ тоог улам бүр нэмэгдүүлэн, уг спортын ранкаа ахиулан өөрсдийн нэрээ бататгаж байна.

Тэдний дараагийн тэмцээн 2025 оны есдүгээр сарын 12-21-ний хооронд зохиогдох FISSURE PG2 тэмцээн байх бөгөөд дэлхийн шилдгүүд дахин нэг тулаанд хүч үзнэ.

May be an image of 4 people and text that says 'esn PSPORTS NETWORK ESPORTS WORLO CUP @T ብርያ 3Skin.Club วีช CHAMPIONS THE MONGOLZ BLITZ SENZU TECHNO4K MZINHO 910 SPONSOREDBY BY: 心 BИTAФИT BUFF UNITEL Toki'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин