Өнөөдөр: 38 дахь удаагийн “Барилга экспо” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Буян-Ухаа” ордонд болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм.
09:00 цагт: “Яс, булчингийн эрүүл мэнд-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Холидэй инн” зочид буудлын хурлын танхимд болно.
09:30 цагт: Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээлийн төв болно.
10:00 цагт: АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжсэн Төвөд гар бичмэл болон модон барын каталогжуулалт, цахимжуулалтын төслийн хаалтын ёслол Үндэсний номын санд болно.
10:00 цагт: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд 2 дахь өдрөө үргэлжилнэ.
10:00 цагт: Сангийн сайд Б. Жавхлан болон Сангийн яамны газар хэлстийн дарга нар Монгол Улсын 2026 оны төсвийн танилцуулга хийнэ.
10:00 цагт: “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын форумыг “Шангрила” зочид буудалд зохион байгуулна.
10:00 цагт: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн Соёлын төв өргөөнд болно. Утас 99065467
10:30 цагт: Томуугийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан-Урт” ӨЭМТ-ийн байранд болно.
11:00 цагт: 38 дахь удаагийн “Барилга экспо” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Буян-Ухаа” ордонд эхэлнэ.
12:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн асарт Дундговь аймгийн "Айрагны баяр" болно.
14:00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд Лондоны их сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина.
Орон нутагт:
-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.
-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.
-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болж байна.
-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ