СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
УСА-ны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Сүүлийн үед цахим орчинд “Ногоон хаш чулууны сугалаа” гэх нэртэй лайв бичлэг идэвхтэй тархаж байна. Тус бичлэгийг судлаад үзэхэд, бичлэгт 5-10 ширхэг чулуун дээр хүмүүс бооцоо тавин оролцдог юм байна.
Дараа нь лайв хийж буй иргэн чулуунуудыг зүсэх бөгөөд 1-2 ширхэг чулуу нь ногоороход “Жинхэнэ хаш чулуу таарлаа, та 40–100 сая хүртэлх мөнгөн дүн хожлоо” гэнэ. Тухайлбал, 10 хүн оролцож нийт 400 сая төгрөгийн “хонжвор” гарлаа гэхэд хүн бүрд 40 сая төгрөг хуваарилсан мэтээр тайлбарлана.
Дараагаар сугалаанд оролцсон хүмүүс рүү хувь чатаар холбогдон "Та 40 сая төгрөг хожлоо. Иймд шимтгэлийн 10 хувийг бидэнд төлснөөр хонжвороо бүтнээр нь авах боломжтой" гэж хэлнэ. Ийм аргаар иргэдийг залилж байгаа бичлэг түгээмэл байна.
Иймд иргэд та бүхэн “Ногоон хаш чулууны сугалаа” нэртэй бичлэг тааралдвал оролцохгүй байхыг зөвлөж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ