Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр үгүйсгэгджээ

Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсан байна.

Тиймээс өчигдөр /2025.09.11/ Булган аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаанд хязгаарлалт дэглэм тогтоожээ. Ингэхдээ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, сумын нугат дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн байна.

 Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад "Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ эмнэлзүйн шинж тэмдэг болон шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Одоогоор Хөвсгөл аймагт л тарваган тахлын тохиолдол батлагдсан байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин