У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг тогтоож, гэмт этгээдэд ял завшуулахгүй байх ёстой

Олны анхаарлыг татаж, нийгмийг айдаст автуулаад буй хэрэг, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр,

“Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.

Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.

Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.229.121.135)
    Манай ерөнхийлөгч нэг л сайхан шүү нэг дуугарахаараа яг л айл гэрийн эцэг хүн шиг хүчтэй дуугардаг сайхан ерөнхийлөгч дөө
    2025 оны 09 сарын 17 | Хариулах