ДАШТ: Т.Алтжин шигшээ дөрөвт шалгарлаа

Хорватын нийслэл Загреб хотноо насанд хүрэгчдийн, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан болсон бол өнөөдөр эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзэж буй, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин Германы Елена Брюггерыг цэвэр дарж, шигшээ дөрөвт шалгарлаа.
Дараагийн, хариуцлагатай даваанд U23 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн аварга Сакура Онишитай барилдана гэж Монголын үндэсний олимпын хороо мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ