Ази Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблей нэгдсэн чуулган өндөрлөлөө

Ази Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Ази Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблей нэгдсэн чуулга уулзалт  таван өдөр үргэлжилсэн.

Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 43 гаруй улсын  250 гаруй хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.

Өнөөдөр радио телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд тулгамдсан асуудал бэрхшээл, соёлын өв, сошиал орчин, мэргэжлийн чиг хандлага  гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Энэхүү чуулга уулзалтын төгсгөлд Ази, номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн (ABU Administrative Council) гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо. Мөн хурлын төгсгөлд ABU тугийг гардуулсан юм.

“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дах ь удаагаа амжилттай зохион байгууллаа.  

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан хамгийн онцлог байлаа.

хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагдаж, 10 улсын уран бүтээлчид оролцож, өөрсдийнхөө дуу уран бүтээлээс хүргэсэн.  “ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцсон юм.  

Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй. ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал, зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг. Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ