Ази-Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо

Ази-Номхон далайн бүс орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблей нэгдсэн чуулга уулзалт тав өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
Өнөөдөр радио телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд тулгамдсан асуудал бэрхшээл, соёлын өв, сошиал орчин гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож байгаа билээ.
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм.
МҮОНРТ Ази, номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн (ABU Administrative Council) гишүүнээр МҮОНРТ сонгогдлоо. Мөн хурлын төгсгөлд ABU тугийг гардуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ