Дэлхийн эдийн засгийн форум эхэллээ

Дэлхийн эдийн засгийн форумын “New championship 2013” чуулга уулзалт Хятадын Далиан хотод эхэллээ. Энэ жилийн уулзалтад дэлхийн 90 улс орны 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулган гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд энэ үеэр олон улсын эдийн засгийн тулгамдсан асуудал, одоо үүсээд байгаа хямралын нөхцөл байдлыг арилгах, цаашид хэрхэн хамтран хөгжих талаар ярилцаж шийдвэрлэх зорилгоор чуулж байгаа юм.

Далиан хот нь Хятадын зүүн өмнөд хэсэгт орших далайн эргийн дагуух хотуудын нэг бөгөөд сүүлийн зургаан жилд гурван удаа Дэлхийн эдийн засгийн форумыг тус хотод зохион байгуулсан. Харин энэ жилийнфорумд зориулж БНХАУ-ын засгийн газар шинэлэг шийдэл бүхий барилгыг байгуулжээ.

Уг уулзалтад нь том компанийн удирдагчид, олон улсын улс төрийн лидерүүд, сонгогдсон эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо уралдуулдаг уламжлалтай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ