Ажиллагсадаа хүлээн авч уулздаггүй ЦУОШГ-ын дарга гэх Э.Баттулгын бас нэгэн попролт

Тун саяхан ЦУОШГ-ын дарга Э.Баттулга салбарын сайдтайгаа хамт нэгэн мэдээлэл хийсэнд мэдэх хүмүүс нь мэл гайхаж, цэл хөхөрмөөр хачин жигтэй явдал болов. Тэрбээр Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн “Супер компьютер”-ын технологи нэвтрүүллээ гэх сүржин мэдээллийг албан ёсны мэдээллийн хуудсаараа дамжуулан нийгмийн сүлжээнд түгээж эхлэх нь тэр. Бас ч болоогүй тэрхүү мэдээлэлдээ тэрбээр мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод ч тэрүү хэд хэдэн алдаа гаргасаныг доор дурдья.
Нэгдүгээрт:
Тэр нь Супер компьютер биш High Performance Computing System буюу энгийнээр тооцоолох хурд сайтай л компьютер гэдгийг өнөөдрийн цаг уурын чиглэлээр сурч буй оюутан ч ойлгоно. Жинхэнэ утгаараа Супер компьютер байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүсээс нь асуухад оройтсон ч гэсэн илүүдэхгүй биз. Тэгээд ч гурван жилийн өмнө яригдаж шийдсэн зүйл болохоос өнөөдөр шууд биелэлээ олж байгаа ажил ч биш. Санаачлагчид нь ч үүнийг мэдээд санаа зовж, яс хавталзаж суугаа биз дээ. Э.Баттулга гээч энэ хүн бий болгоогүй гэдгийг Ус цаг уурчид бүгд мэдэж байгаа гэдгийг хэлэхээс өөр аргаггүйд хүрлээ.
Хоёрдугаарт:
- Энэ чиглэлийн технологи анх удаа ч цаг уурын системд нэвтрээд байгаа юм биш. Цаг уурын мэдээлэл боловсруулах системд байдаг л нэг энгийн хэрэглэгдэхүүн болоод удаж байгаа гэдгийг ЦУОШГын дарга Э.Баттулга та мэдэхгүй байна уу мэддэг хүмүүсээс нь асуухаасаа нэрэлхсээр байгаад баларсан уу.
Гуравдугаарт:
- Түүний харъяалагдах доод албан хаагчид нь буруу мэдээлэл өгсөн үү эсвэл өөрөө дур мэдэн Төрийн сайдыг хууран мэхэлж, нийгэмд буруу мэдээлэл түгээн попрохыг хүссэн үү гээд олон асуудал түүний мэдээллийн ард асуудал болон үлдэж байна.
Тэрбээр тун саяхан албан хаагчидын асуудлаар цомхотгол хийх нэрээр хариуцлагаггүй үйлдлээрээ нийгэмд нэлээдгүй шуугиан тарьсанаа намжаах гэнэн харалган бодлоор асуудалд хандав уу. Өөрөө мэддэггүй юмаа гэхэд хариуцсан албан хаагчидаасаа асууж ул суурьтай мэдээлэл хийж болдоггүй л юм байх даа гэсэн бодол төрсөнөө ч ажилтан албан хаагчид дээр дооргүй ярьцгааж байна. Үнэхээр Супер компьютер нэвтрүүлэхээр орон тоо хэмнэж байгаа гэж хэлэх гэсэн юм болов уу даа хөөрхий супер худалч Э.Баттулга дарга гуай. Ер нь цаг агаарын урьдчилан мэдээлэх, мэдээлэл боловсруулах системээ хөгжүүлэхдээ анхан шатны суурь мэдээллийн баазуудаа цогцоор нь хөгжүүлж байж үнэн зөв мэдээнд суурилсан систем боловсруулж, ахиц дэвшил гаргах учиртай байдаг юм байна. Гэтэл эсрэгээрээ шинээр байгуулагдсан станцуудаа татан буулгаж ажиглалтын цэг сүлжээнийхээ чадамжийг бууруулж байж яаж хөгжүүлэх бодлого агуулдаг юм бол доо гэж асуух мэргэжилтнүүд ч байна
Эцэст нь хэлэхэд эвгүй байдалд байгууллагаа, салбараа, салбарынхаа сайдыг оруулчихаад байгаа ЦУОШГ-ын эрхэм дарга Э.Баттулга таны үндсэн ажил, цаг уурын системийг ойлгож, ажиллагсадын асуудлыг шийдвэрлэх гэх мэт ажлуудаа Засгийн газар, Яам тамгын газраар явж танилцуулан ажиллах, төсөл хөтөлбөр олж ирэн ажил хэрэг болгох болохоос биш, энд тэнд очиж тууз хайчлаад явах ажил биш гэдгийг ойлгоорой. Орон нутгаар явж ажиллахад албан ажилд олддоггүй томилолтын мөнгийг үрэн таран хийж, тууз хайчлаад хэд гурван үг холбоод ярихаас цаашгүй болохоор таны томилолт албан байгууллагадаа, салбартаа үргүй зардал болон урссаар л байна. Төрийн албаны хариуцлагатай хүмүүс олон нийтийг худал мэдээллээр хангасаар л байх уу. Сайдыгаа, салбараа, иргэдээ хуурсан эрх мэдэлтэн ЦУОШГ-ын дарга Э.Баттулгын балаг үргэлжилсээр л байг уу.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ