Дэлхийн хос медальтан болсон П.Орхон гавьяат

“Загреб-2025” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ээс Монголын баг дөрөв дэх медалиа хүртлээ
2017 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 62 кг-д хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болов.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Африк тивийн гурван удаагийн аварга, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволиг хүнд барилдааны эцэст 6:5-аар буулгаж авлаа.
2025 оны ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энжин нар хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
Медаль хүртсэн бөхчүүддээ халуун баяр хүргэе
СЭТГЭГДЭЛ БИЧИХ