Номын баяр өнөөдрөөс эхлэн Төв талбайд гурван хоног үргэлжилнэ

Манай улс 2007 оноос эхлэн хавар, намрын улиралд “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Тэгвэл ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой 38 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” өнөөдөр /2025.09.19/ эхэлж байна. Улмаар энэ сарын 21-нийг дуустал буюу гурван өдрийн турш зохион байгуулагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ