9, 10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

  • Есдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Аравдугаар сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ