МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Өнөөдөр /2025.09.20/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Уг хурлаар намын дүрэм болон дараагийн даргын асуудлыг хэлэлцэж, Бага хурлын товыг тогтоох юм. 

Харин Бага хурлаар үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх бөгөөд МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм.

Тус намын дүрэмд, Удирдах байгууллагыг намын гүйцэтгэх төв байгууллага гэж заасан байдаг. 

-25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна.  

-26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл  

26.1. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно.  

26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байна.  

26.3. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.  

26.4. Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ