Яамны сонсголын дараах цаг уурчдын хөшигний ар дахь яриа

Өнгөрсөн баасан гаригт бас л МАН-ын даргын сонгуулийн явцын талаарх нийгэмд багагүй тренд сэдэв болоод байгаагийн хажуугаар цаг уурчдын цомхотголын талаарх асуудал, түүнийг шалгах ажлын хэсгийнхэний зүгээс явуулсан цомхотгогдсон албан хаагчид, тэдгээрийг анхан шатны нэгж дээр цомхотгогдоход гардан гүйцэтгэх удирдлагуудын асууудлаа хэрхэн шийдвэрлэж буй талаарх нээлттэй (заримд нь хаалттай) сонсгол явагдаж өнгөрлөө.
Уг сонсголын талаар үзэл бодлоо илэрхийлж чадаагүй болон илэрхийлэх боломж олгогдоогүй цаг уурчдын зүгээс бидэнд дахин хандлаа. Тэдний бидэнд хамгийн түрүүнд зовлонгоо тоочсон асуудал нь яагаад энэ нийгэмд төсвийн хүндрэл нэрээр дарга нарын орон тоог цөөлөх нэрийн доор мэргэжлийн байгууллага болох цаг уурчид бид гэнэтхэн хэрэггүй болчихов гэдэгтээ юун түрүүнд хариулт авахыг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Тэд цааш нь бид энэ ажлаа, энэ орон тоогоороо сүүлийн 20, 30 жил л хийж байна. Энэ зуурт дарга нарын тоо л нэмэгдээд байсан гэвч бид нар хийдэг ажлаа хийж л байсан, гэвч яагаад бид нараас эхлээд цомхотгож байгааг хэрхэвч ойлгохгүй байна гээд энэхүү сонсголын эргэн тойронд болсон явдлын талаар зарим нэгэн зүйлийг хэлж бидний талаар нийгэмд хүргэж өгөөч. Нөгөөтэйгүүр Цаг уурчдын мэдээлэл солилцох нийгмийн сүлжээний групп нь мэдээллийг хаах, хязгаарлах зэрэг үйлдэл хийсээр байгаа, пост ч оруулж болохгүй байна гэв. Ер нь яамны сонсголд сэтгэл дундуур байгаагаа тэд хэлж байна. Үүнээс үзэхэд цаг уурчдын гэх групп нь хүмүүсийн мэдээллийг ангилж сортлоод цензурдээд, хаагаад байгаа учир аргаггүйн эрхэнд удаа дараа олон нийтрүү хандаад байгаа бололтой.
Энд зарим нэгэн зүйлээс сийрүүлэхэд хамгийн эргэлзээтэй нь яамны сонсголын ажлын хэсэгт оролцсон хохирсон албан хаагчдын төлөөлөлд ЦУОШГ-ын ажлын хэсэгт ажиллаж дээрх хохиролтой шийдвэр гаргахад оролцсон хүний нөөцийн ажилтан н.Энхчимэг, Захиргааны хэлтсийн дарга Р.Бадмаадорж нарын нэр зааснаар Төв аймгийн УЦУОШГазраас огт ажлын байр нь хөндөгдөөгүй н.Уянга гэгч багтсан байсныг олж мэдээд энэхүү сонсголд үл итгэж байгаагаа илэрхийлэв. Цааш нь дурдахад аймгуудын УЦУОШТ-үүдийн дарга нарын ихэнх нь уг цомхотголоор хээв нэг хохирол багатай давж байгаагаа илэрхийлсэн юм байх. Зарим зальжин нэг нь бүүр ЦУОШГ-ын дарга Б.Баттулгыг ур чадвараа харуул, гүйцэтгэ гэж үүрэг өгүүлээд, учраа мэдэхгүй зарим нэг хүмүүсээр урьдчилан өөрсдөөр нь өргөдөл бичүүлээд авсан гэнэ. Сайн дураараа цомхотголд орох өргөдлөө бичсэн тэднийг яалтай. Зарим нь өөрт хэрэггүй хүмүүсээ цомхотголд багтаахын тулд архиваа ухан арга хэмжээ авагдаж байсан эсэх талаар ч ухаад эхэлсэнд цаг уурчид ихэд гомдолтой байгаа хэдий ч бас л энэ сонсголд орж хэлж чадаагүй байна. Бас нөгөөх алдарт цомхотголын тушаалд албан тушаал нь байсаар атал удирдлагууд нь шинээр бүтцээ батлахдаа тухайн хүний орон тоог байхгүй болгож, өөрт хэрэггүй хүнээрээ сольж өөрчилж байгаа гэх мэт зүй бус үйлдлүүд газар авчээ. Ухаангүй ноёнд урагшгүй албатууд гэдэг л энэ байхдаа.
Энэ дунд харин цаг уурынхаа, цаг уурчдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, ажлаа мэддэг хэдхэн дарга нар уг тушаал шийдвэртэй эвлэрэхгүй байгаагаа илэрхийлсэнд бага ч гэсэн тэдний сэтгэл нь уужирч байгаа тухай бас ярьсан юм.
Төрийн ажил ийм хуумгай тушаал гаргадаг хөнгөхөн ажил юмуу, цомхотгол нэрийн доор хүмүүсийн ажил амьдрал цаана нь хөндөгдөж буйг үл ухаарах ийм удирдлага мэргэжилтэнүүдээр Монгол төрийн алба дүүрчихсэн юмуу гэмээр. Тэрхүү дампуу байдал нь цаг уурчид бидэнд дээр ирж нийгмийн тусгалыг илэрхийлж байна гэх хэрсүү нэгэн ч бас үзэл бодлоо илэрхийлэв.
Тэд Э.Баттулга даргынхаа өнгөрсөн зуны мэдэгдэлд дурьдагдсан ажлын хэсгийн 6 удаагийн хуралдааны тэмдэглэлийг харахад л хэн нь ямар үзэл бодлогоор биднийг удирдаж байгаа гэдгийг мэдэх болно хэмээн нэмж хэлэв.
Эцэст нь хэлэхэд цаана чинь монголчуудын амьдралын нэгээхэн хэсэг цаг уурчдын, мэргэжлийн албаныхний ажил амьдралыг дарга нарыг цөөлөх нэрийн доор ингээд үзэгний үзүүрээр шийдчихдэг цайрчихсан цаг уурчдын дарга нараа яах юм болдоо... Ерөнхий сайд Г.Занданшатар даргаа.
Цаг уурын гамшигт үзэгдэл болохоор үертэй ч хамаагүй гол руу хамгаалах хэрэгсэл муутайгаар орж, хаврын тариалалт, ган гачиг гээд хаана ч эрсдэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байдаг тэднийг Онцгойгийнхны араас онцолж анхаармаар.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх инженерүүд, цаг уурын ажиглагч, техникчдээ уул орой жалга судгаар хөөх нь халаггүй хүрэлцэхгүй томилолттой явуулдагтаа хариу өгөх болоогүй юу. Магад тийм хэцүү үед мартагдсан, хаягдсан, цомхотгогдсон хэдэн ус, цаг уурчдыг загнах дарга нар л олширдогийг мартаад дахин үер ус, ган гачиг болохгүй мэт сэтгэж боломгүй л байна даа.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ