Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ

Монголын ой тогтоолтын баг, тамирчид өнгөрсөн онд олон улсын томоохон тэмцээнээс нийт 72 медаль хүртэж, Англи улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр гуравдугаар байранд оржээ.
Филиппин улсын Манилла хотод 09.20-ны өдөр зохион байгуулагдсан Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Филиппин, Индонези, Австрали зэрэг 5 орны 68 шилдэг тамирчид оюуны өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 21 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл буюу нийт 55 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.
Манай баг тамирчид 16122 оноо цуглуулан “АВАРГА БАГ” боллоо.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
Г.Сондор
Г.Сийлэн
Х.Анирлан
Г.Эрдэнэгэрэл
Ч.Болормаа
М.Гэгээн-Оюун
#Бүх _насны_ангилалд
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Энэтхэг улсын тамирчин Вишва Рахакумар 6923 оноогоор тэргүүлж АВАРГА боллоо.
Ч.Болормаа - “Зураг” - 468 (өсвөр нас)
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.
Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДГҮҮД" шүү.
Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 75 дахь тэмцээндээ амжилттай оролцон 153 цом,
1662 медалиа хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ