"Говь" компанийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайхан нь өнгөрсөн долоодугаар сард зодооны хэрэгт холбогдсон ч тэр шөнөдөө БНСУ руу оргон зугтсан. Наймдугаар сарын 27-нд буцаж ирэхээр амлан хил давж зугтсан Б.Амарсайханыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан юм.
Түүнийг Тайландаас баривчилж, өчигдөр Монголд шилжүүлэн авчирчээ.
Б.Амарсайханыг Тайландын Бангкок хотоос баривчилсан гэх мэдээлэл өнгөрөгч даваа гарагт нийгмийн сүлжээнд цацагдсан. Гэвч ЦЕГ тус мэдээллийг үгүйсгэж, ташаа гэх тайлбар өгч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД