Ө.Батзул агсны хэрэгт холбогдогчид ХОЁР жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан.
Уг хэрэгт эсрэг урсгалаас орж ирсэн автомашины жолооч Ц.Отгонбатыг буруутган яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2025.09.23-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутган, 2 жилийн хорих ял оноожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ