Улаанбаатарт 18 хэм дулаан байна

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны Пүрэв гаригт нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ