Улаанбаатарт 19 хэм дулаан, зөөлөн салхитай байна

2025 оны есдүгээр сарын 29-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор,их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +5+7 градус, өдөртөө +19+21 градус дулаан байна.

Багануур орчмоор мөн их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +19+21 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор, цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +17+19 градус дулаан байх төлөвтэ байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: энэ сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3+2 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +9+14 градус, бусад нутгаар +3+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13+18 градус, говь, талын нутгаар +21+26 градус, бусад нутгаар +17+22 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ