Нийслэлийн 13 байршилд явган зам шинэчилж байна

Нийслэлд одоогоор явган замын 102 мянган ам дөрвөлжин метр талбайг шинэчлээд байна.
Улаанбаатар хотод энэ онд 167 мянган ам дөрвөлжин метр явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөж, 13 байршилд 12 аж ахуйн нэгж явган замыг шинэчилж байгаагаас гурав нь ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгчээ. Үлдсэн 10 байршилд явган замыг шинэчилж байгаа. Хархорин зах орчмын явган хүний замыг “Бадрах инженеринг” компани засаж, ажлынхаа 86 хувийг гүйцэтгээд байна. Тус компани 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд явган хүний замыг ирэх сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ.
Их, Бага тойруугийн явган замын ажил удаашралтай байгаа, мөн компаниуд ажлаа шуурхай дуусгахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сонгинохайрхан дүүргийн Хархорин зах орчимд ажиллах үеэрээ тэмдэглэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ