Б.Гончигсүрэн Чиндао Гран пригийн аварга боллоо

БНХАУ-ын Чиндао хотод зохиогдож буй “Чиндао гран при” тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар их дуулгын аварга Б.Гончигсүрэн анх удаа гран при ангилалд түрүүллээ.
Алтан медалийн төлөө Словак улсын тамирчин Мариус Физертэй барилдаж үндсэн цагт мордох мэхээр вазари үнэлгээ аван улмаар даралтаар цэвэр ялж аваргын алтан медалийг хүртсэн.
Ингэснээр Монгол улсын баг 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 26 орноос 2 дугаар байранд жагсав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ